
Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий Прокурорын Газрын Мэдээлэл дүн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Ганзориг, Төв аймгийн прокурор Б.Баян-Очир, Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Х.Батчимэг, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга Ц.Батболд нар сонгогджээ. Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн анхны хурлаа хийж Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Бямбацогт, гүйцэтгэх захирлаар Г.Ганзориг, нарийн бичгийн даргаар Х.Батчимэг нарыг баталсан байна.Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны Олон Улсын Прокуроруудын холбооны гишүүн, төрийн бус байгууллага бөгөөд өөрийн үйл ажиллагааг нээлттэй, илт тод явуулах, прокуроруудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад сургалтанд хамруулах зэрэг зорилт дэвшүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна