Израйль, Палестиныг зөвшилцөлд уриалав

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Израйль, Палестиныг зөвшилцөлд уриалав

Израйль, Палестины төлөөлөгчид маргааш Йорданы Амман хотод энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар зөвшилцөх гэж талаар Йорданы телевизээр ням гаригт мэдээлсэн байна. Газын зурвас дахь дайсагнагч хоёр талын энхийн хэлэлцээр байгуулах оролдлого жил гаруйн өмнө талаар болсон билээ. Хоёр талыг  зөвшилцөлд хүргэхээр зорьж буй Йорданы гол сонирхол бол Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж, бие даасан улс болгох юм” гэж Йорданы гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.  Израйль, Палестиныг энхийн хэлэлцээр байгуулахыг уриалсан Йорданы энэ оролдлогыг хоёр тал болон олон улсын төлөөлөгчид сайшаасан юм. Нэг жил гаруйн өмнө Йорданы баруун эрэгт Еврейн суурин байгуулснаас болж Израйль, Палестины энхийн хэлэлцээр зогссон юм. Өнгөрсөн есдүгээр сард Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлт гаргасныг Израйлийн тал энхийн хэлэлцээр байгуулахад саад болох болчимгүй алхам гэж үзсэн юм. Израйлийн Ерөнхийлөгч Беньямин Натаньяхугийн төлөөлөгч “CNN”-д өгсөн ярилцлагадаа "Бид өмнө нь мэдэгдэж байсан. Энэ удаа ч бас дахин хэлэхэд урьдчилсан нөхцөл тавилгүйгээр бид  шууд хэлэлцээр байгуулахад бэлэн” гэсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж