Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Өмнөд солонгосын Samsung компанийн смартфонуудаас хэрэглэгчдийн мэдээллийг нууцаар цуглуулдаг Америкийн Carrier IQ программ хангамжтай төстэй функц илэрчээ. Samsung компанийн Galaxy S, Galaxy S II смартфонуудад Carrier IQ-тэй төстэй хавсралт гурван программ бүхий монитор гэдэг программ суулгасан байжээ. Samsung компани зөвхөн Өмнөд солонгост эдгээр загвараас 10 сая гаруйг борлуулсан байна. Galaxy S смартфоны толь функц нь камераар хэрэглэгчийн нүүрийг харуулдаг программ мэт боловч үүгээр утасны жагсаалт, уулзалтын хуваарь, байршил, мессэж, гэрэл зураг, утсан дээр бичигдсэн яриа гэх мэт смартфоны 40 гаруй функцид нэвтрэх боломжтой. Carrier IQ программаар мессэж, и-мэйл, утасны жагсаалт, гүйцэтгэсэн хайлтуудыг уншдаг. Энэ мэдээллүүд нь гар утасны санах ойд хадгалагдан улмаар программын серверт дамжуулдаг ажээ.

http://www.toimsetguul.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж