Иран дунд тусгалын пуужин туршив

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Иран дунд тусгалын пуужин туршив

Иран улс Персийн булан дахь цэргийн хээрийн сургуулилтын үеэр дунд тусгалын пуужинг туршсан тухай тус улсын мэдээллийн Ирна агентлаг мэдээлжээ. Ираны тэнгисийн цэргийн коммандлагч Махмуд Мусави туршилтын дунд тусгалын пуужинг хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглосон, маш нарийн системтэй гэжээ. Тэрбээр пуужинг туршихаас ердөө арав хоногийн өмнө Иран улс алсын тусгалтай пуужин турших гэж байгааг няцааж байсан юм. Махмуд Мусави  өнгөрсөн бямба гаригт пуужинг ойрын өдрүүдэд хөөргөх гэж буйг мэдэгджээ. Иран улс Ормузийн хоолойд арав хоногийн цэргийн сургуулилтыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм. Ираны цөмийн хөтөлбөрөөс болж Барууны орнууд тус улсын эсрэг дахин эдийн засгийн хориг тавих болно гэж мэдэгдсэн нь Тегераны эрх баригчдын уурыг хүргэж байгаа гэнэ. Иранд тавьсан хоригийн хариуд тус улс Персийн буланг газрын тос үйлдвэрлэгч Энэтхэгийн далайн орнуудтай холбодог Ормузийн хоолойг хаана гэж сүрдүүлжээ. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас мэдээлснээр Ормузийн хоолойгоор дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20 хувийг тээвэрлэдэг байна. АНУ, Барууны орнууд Ираныг цөмийн зэвсгээр хөөцөлдөж байна гэж буруутгаж байгаа боловч Тегеран цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зориулалттай гэж мэдэгдэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж