“Occupy Wall Street”-ийн 68 жагсагчийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

“Occupy Wall Street”-ийн 68 жагсагчийг баривчлав

Нью Йорк хотын цагдаа нар шинэ оны урьд өдөр “Occupy Wall Street” хөдөлгөөний 68 жагсагчийг баривчилжээ.  Жагсагчид “Zuccotti Park”-т ээлжит эсэргүүцлийн хөдөлгөөнийг зарласны дараа өргөн хэмжээний баривчилгаа болжээ.  Нью Йоркийн цагдаагийн газрын орлогч комиссар Пол Брауны мэдэгдсэнээр баривчилгааны үеэр эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн 28 настай нэгэн эр цагдаагийн оффицерыг хутгалсан гэнэ. Түүнийг цагдаагийн ажилтанд халдсан хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Харин хутгалуулсан цагдаагийн оффицерыг  эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийн ажилтанд халдсан этгээд өмнө нь улсын өмчийг эвдлэн сүйтгэж, журам зөрчсөн хэргээр хоёр удаа баривчлагдаж байсныг тогтоожээ. АНУ-д нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдлыг эсэргүүцсэн “The Occupy Wall Street” хөдөлгөөн өнгөрсөн есдүгээр сард Нью Йоркийн Манхеттэн дүүрэгт эхэлсэн юм. Эсэргүүцлийн хөдөлгөөн одоо ч үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд цагдаа нар хэв журам сахиулах үүднээс хэдэн зуун хүнийг баривчилсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж