Энэ онд нийслэлийн төсвөөс 216, улсын төсвөөс 88 засвар шинэчлэл, тохижилтын ажлыг гүйцэтгэх ба өнөөдөр Нийслэлийн Онцгой комисс хуралдаж энэ талаар хэлэлцлээ. Эдгээр ажлыг ирэх сарын 22-оос эхлүүлэхээр болжээ. Зарим ажлын тендер зарлагдсан байгаа бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд гүйцэтгэгч компаниудыг шалгаруулахаар болжээ. Одоогоор эрүүл мэндийн байгууллагуудын засвар, зам засвар шинэчлэлийн ажлуудаар 10 гаруй тендер явуулж гүйцэтгэгчийг шалгаруулаад байна. Засвар, шинэчлэл, тохижилтын ажлыг долдугаар сарын нэгэн гэхэд дуусгавар болгох үүргийг Улаанбаатар хотын захирагч холбогдох албаны хүмүүст өгч, ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа.
Ш.Чимэг