Японд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Японд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөв

Японы зүүн хойд хэсэгт өнөөдөр 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар  АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Гэвч газар хөдлөлтийн улмаас цунами үүссэн болон хүний амь нас эрсдэж, хэдий хэмжээний хор хохирол үүссэн тухай өөр мэдээлэл хараахан ирээгүй байна. Японы цаг уур судлалын агентлагаас мэдээлснээр дөрөвдүгээр зэргийн газар хөдлөлт Токиогийн төв хэсэг болон Фукушимагийн ойролцоох газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд болжээ. Японы цаг уур судлалын агентлаг АНУ-ын геологийн судалгааны төвөөс өөр хэмжилтийн системтэй юм байна. Токиогийн Эрчим хүчний компанийн төлөөлөгч одоогийн байдлаар Фукушима Даичи АЦС-ын ойр орчим саяын газар хөдлөлтөөр өөрчлөгдсөн зүйл байхгүй гэж мэдэгджээ. Саяын газар хөдлөлтийн дараа Японы хойд мужид хурдан галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосон ч удалгүй хэвийн горимд шилжсэн тухай “Kyodo news” мэдээлжээ.

Орон нутгийн цагаар 05:27 минутын орчим болсон 7.0  магнитудын хүчтэй газар хөдлөлт газар доор 217 миль газар үргэлжилснийг АНУ-ын геологийн судалгааны төв бүртгэсэн байна. Японы арал дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхитэй бүсэд оршдог. Зургаа түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн 20 орчим хувьд энэ арлын орчим болдог. Өнгөрсөн гуравдугаар сард болсон 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт, цунами Японы түүхэн дэх хамгийн аймшигтай гамшиг байсан юм. Уг гамшгийн улмаас 23,000 хүн амиа алдаж, сураггүй алга болсон.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж