Кэти Перри нөхрөөсөө салжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Кэти Перри нөхрөөсөө салжээ

Британийн инээдмийн жүжигчин Рассель Брэнд дуучин Кэти Перригээс салах өргөдлөө өгсөн гэж мэдэгджээ. Тэд 2008 онд анх танилцаж, 2010 онд Энэтхэгт хуримласан юм. 36 настай Рассель Брэнд Кэтигээс салах болсон тухайгаа “Харамсалтай нь Кэти бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Би түүнийг хайрлаж, хүндэлдэг хэвээрээ. Бид цаашдаа найзууд байх биз ээ” гэсэн байна. Зул сарын баярыг тус тусдаа тэмдэглэснээс хойш тэднийг салах гэж байгаа тухай цуу яриа дэгдсэн нь ийнхүү батлагджээ. Рассель Английн Корнволлд Зул сарыг тэмдэглэсэн бол Кэти Перри Хавайд найзуудтайгаа зугаалж яваа зураг хэвлэлээр гарсан билээ. Тэдний хэн хэн нь энэ үеэр хуримын бөгжөө зүүгээгүй байсан нь цуу яриаг баталсан. Дуучин Кэти Перри өнгөрсөн жил “MTV”-ийн шилдэг дуучнаар шалгарч байсан билээ. Түүний стиль, загварыг дуурайлган үйлдвэрлэсэн Барби хүүхэлдэй саяхан худалдаанд гарчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж