Испанийн эдийн засаг буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Испанийн эдийн засаг буурчээ

Испанийн ДНБ энэ оны сүүлчийн улиралд буурсан тухай тус орны Төв  банкнаас мэдээлснийг Agence France-Presse дамжуулжээ. Банк харин хичнээн хувиар гэдгийг тодруулсангүй.

Энэ долоо хоногийн эхээр Испанийн Эдийн засгийн сайд Луис де Гиндос (Luis de Guindos) ДНБ-ний өсөлт буурсан тухай мэдэгдсэн юм. Түүний яриагаар ДНБ-ний үзүүлэлт өмнөх улиралтай харьцуулахад 0,2-0,3 хувиар унасан байна. Гуравдугаар улиралд тэг өсөлт үзүүлсэн байлаа.

Испани 2008 оны санхүүгийн хямралд хүчтэй нэрвэгдэн эдийн засаг нь бүтэн хагас жилийн уналтад байгаа юм. Арванхоёрдугаар сард ажилдаа орсон Марион Рахойн Засгийн газар иирж буй онд зардлаа 16,5 тэрбум еврогоор бууруулна гэсэн байв.

Энэ жилийн дөрөвдүгээр улирлын дүн Францын эдийн засагт бас тааруу гарчээ. Эдийн засгийн өсөлт тэг заалттай тэмдэглэгдэв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж