БНАСАУ гадаад бодлогоо өөрчлөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

БНАСАУ гадаад бодлогоо өөрчлөхгүй

Хойд Солонгосын улсын телевиз, төв агентлагийн дамжуулсан Улсын батлан хамгаалах хорооны мэдэгдлээс иш татан Хойд Солонгос гадаад бодлогоо өөрчлөхгүй хэмээн Agence France-Presse дамжуулжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын өнөөгийн ерөнхийлөгч Ли Мен Бактай ямар нэгэн гэрээ хэлцэл явуулахгүй гэж Пхеньян мэдэгдсэн байна.

Уг мэдэгдэлд Хойд Солонгосын ард түмэн шинэ удирдагч Ким Чен Уныг тойрон хүрээлсэн гэжээ. Түүнийг мэдэгдэлд анх удаагаа “агуу лидер” гэж нэрлэсэн байв. Энэ сарын 17-нд таалал төгссөн түүний эцэг л ийм цолтой байлаа.

Энэ мэдэгдэл нь Ким Чен Ирийн гадаад бодлого уламжлагдан үлдэнэ гэдгийг онцолсон хэрэг гэж шинжээчид дүгнэв. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж