“Apple”-аар дамжуулан Японд хандив өгөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

“Apple”-аар дамжуулан Японд хандив өгөх боломжтой

Хэрвээ та Японд өрнөөд буй нөхцөл байдлыг намжаахад бага ч болов өөрийн тус нэмрийг оруулах хялбар арга зам хайж байгаа бол “Apple” компани танд боломж олгож байна. Тус компани iTunes платформоороо дамжуулан хандив цуглуулах ажлыг эхлүүлжээ. Хэрэглэгчид өөрийн iTunes-ийн бүртгэлээр дамжуулан хандив өгөх боломжтой юм.

Apple компани таны өгсөн хандивын мөнгөнөөс ямар ч шимтгэл авахгүй юм байна. Харин хуримтлагдсан мөнгөн тусламжийг Америкийн Улаан загалмайн нийгэмлэгт илгээж, тэндээс Японд тусламж болгон хүргүүлэх ажээ. Apple-ийн iTunes платформ нь дэлхийн өнцөг булан бүрт хэдэн арван сая гишүүнтэй бөгөөд интернэт бизнесийн акул гэж нэрлэгддэг. Энэ удаа Япон улсад нүүрлээд байгаа гамшгийн эсрэг ийнхүү санаачлага гаргасан нь үнэхээр зөв алхам болжээ. Түүнчлэн Facebook ч гэсэн Zynga-тай хамтран Apple-тай төстэй кампанит ажил явуулж байгаа юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж