Сангийн яамныхан цалингаа хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Сангийн яамныхан цалингаа хандивлалаа

Япон улсад учирсан байгалийн хүнд гамшигийн улмаас тус улс ихээхэн хэмжээний хохирол амсаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн хэмжээний гарз тохиосон явдалд Сангийн яамны хамт олон эмгэнэл илэрхийлэхийн хамт хоёр өдрийн цалингаа хандивлахаар боллоо. Монгол Улс шилжилтийн хүнд бэрх цаг үеийг туулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурийг тавихад Япон улс үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд манайд хандивлагч орнуудын дотроос тэргүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн орон юм. Монголчууд бид “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг бөгөөд энэхүү хүнд бэрх үед манай ард түмэн тус дэм болох цаг болсон гэдгийг нийт ард түмэндээ уриаллаа.

Ялангуяа Японы Засгийн газрын зээл тусламжийн хүрээнд төсөл хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд, Японы Засгийн газрын зээл тусламжийн төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд, Сангийн яаманд хэрэгжиж буй төсөл зээл хэрэгжүүлэгч нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж