103 төв ачаалал ихтэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

103 төв ачаалал ихтэй ажиллаж байна

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөө 09.00 цагт ээлж солигдсоноос хойш 30 гаруй дуудлага иржээ. Харин өчигдөр өглөө 09.00 цагаас өнөөдөр өглөө 09.00 цаг хүртэл нийт 541 дуудлагатай буюу ачаалал ихтэй ажиллажээ. Үүнд осол гэмтлийн дуудлага нийт 102 байсан бол төрөхийн 49 болон бусад нь анхан шатны тусламжийн дуудлагууд байжээ. Хүйтэн сэрүүний улирал эхэлж, хальтиргаа гулгаа үүсэн, шинэ жилийн баярын цэнгүүнүүд жил даран болж буйтай холбогдуулан ойрын өдрүүдэд иргэдээс ирэх дуудлыг тоо өсчээ. Баярууд өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төв нэмэлт хоёр машин, хоёр эмчтэйгээр буюу нийт 26 манин, 26 эмчтэйгээр нийтэд үйлчилж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж