
Тэрээр өнөөдөр бид 2011-2015 онд Баянхонгор аймгийн ЭМС-ыг хөгжүүлэх стератегийн баримт бичгийг батлах, үүнтэй холбогдуулж Баянхонгор аймгийн болон Монголын ЭМС-ын асуудлаар санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг хийж байна. Миний бие сайд болсноосоо хойш 19 дэх аймагтаа ажиллаж байна. Стератегийн баримт бичгийг батлах хаалтын ажиллагааг төв аймагт хийнэ. Би ирээд бүхий л салбарынхаа үйл ажиллагаатай бүрэн дүүрэн танилцлаа. Сая орж ирэхдээ эмийн сангуудын үзүүлэх ажилтай товч танилцлаа. ЭМС бол монголын нийт ард түмнийг хамарсан өргөн хүрээнд үйл ажиллагаа нь явагддаг, ард түмэндээ хамгийн ил тод байдаг томоо салбар. Өнөөдөр ЭМЯ-ны сайдаар томилигдоод жил зургаан сарын хугацаанд ажиллаж байна.
2011 оныг нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирыг дэмжих жил болгон зарлан ажиллаж байна. Ингэж ажилласан жил бїрт хийсэн ажил, хэрэгжүүлсэн зүйл маш их байлаа. Гарсан үр дүн тийм муугүй байгаа. Эрүүл мэндийн салбар өөрөө их эмзэг салбар гэж хэлээд байгаа нь өвчин эмгэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг шиг цаг уурын өөрчлөлт, байгалийн янз бүрийн гамшиг, нийгмийн сөрөг үзэгдлүүд, агаар, ус, хөрс, хүнсний бохирдлууд маш ихээр нөлөөлж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт гарч буй зардлын тодорхой хувийг үргүй санамсаргүй зардал, төлөвлөөгүй зардал маш ихээр бий болгож буйг харуулж байна. 2010 онд монгол улсын хэмжээнд нас барсан хүний тоо 1800, хэмтэл осолд өртсөн хүний тоо 9800-гаар тоологдож байна гэдэг бол асар өндөр түвшинд хүрч байна гэсэн үг. Үүний цаана хоолны болон эмийн хордлого, зам тээврийн осол гэмтэл маш их хэмжээтэй байна. Мєн эмчлүүлэгчдийн тоо, эмнэлэгт хэвтэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Өнөөдөр монголын эрүүл мэндийн салбарт хамгийн их тулгамдаж буй асуудал бол эмийн асуудал байгаа юм. Эм хангамжийн байгууллагууд 100 хувь хувьчлагдсан. Төрийн нэртэй нэг ширхэг ч компани байхгүйг сайд онцлон тэмдэглэлээ. Монголд эмийн зохистой хэргэлээ байхгүй, хордлогууддаа толгой зохиож байгаа нь эмийн хордлого байдаг аж. Эмч нар жор бичих, жоргүй эмийг олгодог тогтолцоо ямарч хяналтгүй болж хувирсныг сайд хэтуухан хэллээ.Тийм уяраас хуулийн шинэчилсэн найруулгад хатуу тусгаж өгсөн. Эм оруулж ирж буй хилийн боомтуудыг хоёроор бууруулсан. Антибиотикийг жоргүйгээр олгохыг хориглосон. Зөвхөн эмэнд зарцуулж буй хөрөнгө 2008 онд 28 тэрбум хүрч байсан бол 2011 онд 32 тэрбум хүрч байна. Энэ нь нэг талаасаа маш их хөрөнгийг эмэнд зарж байгаа, нөгөө талаасаа баталгаагүй эм орж ирж байгаа нөхцлийг бүрдүүлж байнаа л гэсэн үг. Өнөөдөр өвчтөнүүд хэлээд байна.Эм уулгаад байдаг, тариа хийлгээд байдаг өвчин эдгэрдэггүй. Энэ нь юу харуулж байна гэхлээр өнөөдөр монголд мартагдаж буй эмийн стандарт дэлхийн хэмжээнд мартагдаж стандартаас хол хоцорсныг харуул байгаа муухан жишээ. Тийм учраас хамгийн өндөр зэрэглэлийг эмийг оруулж ирэх эрүүл мэндийн бодлогыг явуулах учиртай.Гадаадын орны эрүүл мэнд, эмнэлэгийн байгууллага өвчтөнд өгч байгаа эмээ өөрөө савлаж гаргадаг. Ганц жишээ хэлэхэд Дорж гэдэг өвчтөнд Дорж гэдэг эмч өөрөө тэр эмээ гаргаж өгч байна. Тэгж байж эмчийн бичсэн онош, эмчилгээнд бичсэн эмийн чанар хоёр нэгдэж байна сая үр дүнгээ өгч байгаа юм. Монголд 10 хоног уусан эмнэд эдгэрэхгүй байгаа өвчин Японд 3 хоног уугаад л эдгэрч байна гэж хүмүүс ярьдаг. Энэ нь эмийн чанартай шууд холбоотой гэсэн үг. Хүн өнөөдөр өөрийнхөө эрүүл мэндэд мөнгө зарахгүй атлаа машинд хамгийн үнэтэй бензин то хийнэ. 300 мянган төгрөгийн үнэтэй толио алдчихсан байхад маргааш нь аваад таьчихсан байдаг ш дээ. Тэгсэн хэрнээ өөрийнхөө эрүүл мэндэд мөнгө зарахгүй байж байгаад үхчихнэ. Үхчихсэн хойноо машин яаж байрьдаг байна?…..Тийм учраас ийм үнэтэй эрдэнэ болсон өөртөө мөнгө зар гэж хэлмээр байна. Манай үндсэн хууль уг нь их сайхан заалттай ш дээ. Өвчтэй хүн эмч, эмнэлэг хоёроо өөрөө сонгоно гэж. Эдийн засагийн механизм нь байхгүй хүн яаж сонгох вэ? Эдийн засгийн механизмын цаана хөгжил байгаа юм. Гэх зэргээр олон тулгамдсан асуудлыг хөндөж ярьлаа.Нэгдсэн эмнэлэгийн ЭХО-гийн их эмч Л.Чулуунбат Гурванбулан, Галуут, Бууцагаан сумдын зэрэг олон хүн өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлж сонирхсон асуултуудад тодорхой хариултуудыг авсан юм. Зөвлөгөөний төгсгөлд Аймгийн засаг дарга ЭМЯ-ны сайдын ажилд амжилт хүсч алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн зураг бүхий хивсийг гардууллаа.Үүний дараа ЭМС-т олон жил үр бүтээлтэй ажилласан 20 хүнд засгийн газрын шагнал ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Засаг даргын болон гишүүдийн шагналыг салбарын сайд, аймгийн Засаг дарга, ЭМГ-ын удирдлагууд гардуулж баяр хүргэснээр ЭМС-ын аймгийн зөвлөгөөн өндөрлөлөө.