Аляскт галт уул сэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Аляскт галт уул сэрлээ

Аляск мужийн Чугинадак арал дээр байдаг Кливленд галт уул сэрсэн тухай FoxNews мэдээлэв. Өчигдөр өглөө галт уул 4,5 км өндөрт үнс нурам цацаж чичирхийлснийг Аляскт байдаг газар хөдлөлийн алба бүртгэсэн бөгөөд энэ нь бага зэргийн дэлбэрэлт байсан гэж мэдэгдлээ.

Хэдийгээр үзэгдэх орчин сайн байгаа ч одоогоор арилжааны нислэгийн компаниудын нислэгт аюул учирч болзошгүй гэж хязгаарласан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар илүү хүчтэй чичирхийлэл үүсэх магадлалтай байгаа аж.

Чугинадак арал нь хүн оршин суудаггүй эзэнгүй арал боловч ойр орчимд нь байдаг арлууд дээр хот тосгон байдаг юм. Кливленд галт уул хамгийн идэвхтэй галт уулын нэгэнд тооцогддог бөгөөд хамгийн сүүлд 2009 онд дэлбэрч байжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж