Төрийн албан хаагчид нэг өдрийн цалин хандивлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид нэг өдрийн цалин хандивлахаар боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Уг хурлаар Япон улсад болсон  гамшгийн улмаас нүүрлээд байгаа хохирлыг барагдуулахад  туслах зорилгоор нийслэлийн тамгын газар, харъяа байгууллага, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд  нэг өдрийн цалин буюу  43 сая төгрөгийг тус улсад хандивлахаар болсныг мэдэгдлээ. Мөн Казахстан улсаас буцалтгүй тусламжаар ирж буй 54 тонн цагаан будааг Улсын Онцгой комиссын шийдвэрээр хуваарилав. “. Буцалтгүй тусламжаар орж ирж буй цагаан будааг   нийслэлийн  есөн дүүрэг, нийслэлийн харъяа үйл ажиллагаа явуулдаг халамжийн төвүүдэд тус бүр дөрвөн  тонныг олгохоор болсон байна. Улсын нөөцөд 20 тонныг  үлдээж үлдсэнийг нь тараахаар боллоо” гэж   НОБГ-ын дарга Х.Батбилэг хэлэв.

    Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж