Коллизей нурж эхэлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Коллизей нурж эхэлсэн үү?

Эртний Ромын дурсгал болох Коллизейн ордон нурж эхэлсэн тухай мэдээллийг мөрдөн шалгахыг Италийн Засгийн газраас даалгасан гэнэ. Саяхан буюу Зул сарын баярын өдөр Коллизейн чулуун тоосго нурсныг олон гэрчүүд харсан ажээ. Энэ мэдээ шинжээчдэд аюулын харанга дэлдсэн мэт сонсогдож, эртний Ромын гладиаторын тулааны талбар нурж унах вий гэдэг болгоомжлол төрүүлсэн гэнэ. МЭ 70 онд эхэлж, МЭ 80 онд барьж дуусгасан Ромын эзэнт гүрний уран барилга, инженерийн хамгийн том байгууламж Коллизей мэсчин боолуудын тулааны талбар байснаас гадна домгоос үндэслэсэн тайзны жүжиг, томоохон тэмцээн уралдаан мөн цаазын ял гүйцэгтгэх газар байсан гэдэг. 500-аад хүний суудалтай байсан хагас саран хэлбэртэй болж үлдсэн Коллизейд Ромын түүхийг өгүүлсэн олон киноны зураг авалт болж байсан юм. Коллизейд 1972 онд “The Way of Dragon” киноны Брюс Ли Чак Норрис нарын тулалддаг хэсгийн зургийг авч байсан хамгийн сүүлд найруулагч Ридли Скотын “Гладиатор” киноны зураг авалтыг мөн л тэнд гэхдээ компьютер графикийн аргаар хийсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж