Дэлхийн хамгийн өндөр хүн Кубад

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр хүн Кубад

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2010 оны Гиннессийн  аваргын номд дэлхийн хамгийн өндөр хүнээр бүртгэгдсэн туркийн иргэн Султан Косен Гавана хотын далайн эргээр зугаацан алхаж, кубачуудыг гайхшруулжээ. Косен 2 м, 47 см өндөр бөгөөд Гавана хотод жуулчлалын аяллаар хүрэлцэн ирсэн аж.

    Дэлхийн хамгийн өндөр зочныг кубын Nacional хэмээх жуулчдад ихэд танил болсон зочид буудалд байрлуулсан боловч зочид буудлын үйлчилгээний ажилд багагүй түвэг учруулж байгаа аж. Хамгийн өндөр зочин цахилгаан шат, хаалгаар орох гэж дахин дахин бөхийж, хүчилсээр байгаа юм байна.

    Туркийн өндөр иргэн алхаж явах нь удаашралтай бөгөөд хоёр таяг тулан явахаас өөр аргагүй ажээ. Малекон хэмээн нэрлэдэг далайн эргээр зугаалан алхаж, олон арван кубачуудын хүсэлтийг хүлээн авч, тэд нартай хамт зургаа авахуулжээ.

    Өөрийгөө дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн “эзэн хаан” хэмээн нэрлэсэн Косен 2009 онд “дэлхийн хамгийн өндөр хүн” цолыг 2,36 м-ийн өндөртэй 59 настай хятадын иргэн Бао Сишунаас хүлээн авчээ.

    Туркийн иргэн  дэлхийн хамгийн өндөр хүн төдийгүй дэлхийн хамгийн том гарын алгатай, хамгийн том тавхайтай хүн юм байна. Түүний гарын алга 27,5 см, хөлийн тавхай нь 36,5 см /60 размерын гутал өмсдөг/ хэмжээтэй аж.

    Косен 1982 онд Туркийн өмнөд хэсгийн Мардин хэмээх тосгонд төрсөн бөгөөд 10 настай байхдаа 1,60 м өндөртэй байсан боловч гэнэт өндөр болж эхэлсэн байна. Тархины ойролцоо орших хүний өндрийн өсөлтийг хянаж байдаг дайвар ялгаруулдаг булчирхайд хорт хавдар тусч, хяналт алдагдсан тул ийнхүү хэмжээ хязгааргүй өндрөөр өсч эхэлсэн ажээ. Эмч нар хорт хавдарт нэрвэгдсэн булчирхайг мэс заслын аргаар авч хаях оролдлого хийж ирсэн боловч үр дүнд хүрээгүй байна.

    Эх сурвалж: EFE
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж