70 орноос аврах баг хүрэлцэн иржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

70 орноос аврах баг хүрэлцэн иржээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Газар хөдлөлт болон цунамын давалгаанд өртөж алга болсон мянга мянган хүнийг эрэн хайж, аврах үйл ажиллагаанд оролцохоор дэлхийн 70 гаруй орны аврах багийнхан Японд хүрэлцэн ирээд байгааг Киодогийн орон нутгийн мэдээллийн агентлаг уламжилсан байна.

    Аврах багийн гол хүчийг бүрдүүлж буй Австрали, АНУ, Шинэ Зеланд, Их Британи, Өмнөд Солонгосын багаас гадна харилцааны түвэгтэй байдалд байгаа хөрш орон Хятад хүртэл аврах багийн хүмүүсээ илгээнэ хэмээн мэдэгджээ.

    Японы өөрийгөө хамгаалах хүчний мэдэлд АНУ онгоц тээвэрлэгч Роналд Рейган усан онгоцоо өгч, байгалийн гамшигт нэрвэгдсэн тус орны хойд хэсгийн бүс нутагт нислэг хийж буй нисдэг тэрэгнүүдийн хөөрөх, буух талбай болгон ашиглахыг зөвшөөрсөн байна.

    Англи улс гал түймэр унтраагчид болон нурж унасан байшин барилгын нурангийг зайлуулж, дарагдсан хүмүүсийг аврахаар өргөгч цамхаг ажиллуулдаг мэрэгжилтнүүдээ илгээсэн байна.

    Мексик улс барилгын нурангад дарагдсан хүмүүсийг эрж хайх ажилд тусгайлан сургасан 10 нохой,  20 гишүүнтэй аврах тусгай баг ирүүлжээ.

    Эх сурвалж: EFE
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж