
Замын хөдөлгөөний дүрмийг бүдүүлгээр зөрчиж, бусдын хөдөлгөөнд саад учруулан, аюулгүй байдлыг нь алдагдуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцуулах зорилгоор Замын цагдаа нар далд хяналт тавьж эхэлсэн байна. Замын цагдаагийн алба хаагчдын хувийн автомашинд хяналтын камер байрлуулсан аж. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад саад учруулж байгаа жолооч нарын эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах юм байна. Зөвхөн өнгөрсөн хоногт 240 ноцтой зөрчлийг баримтжуулан 82 жолоочийн эрхийг хуулийн дагуу зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасчээ.
С.Отгон