Тувад хичээл завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Тувад хичээл завсарлуулав

Газар хөдлөлийн улмаас Тувагийн бүх 173 сургуулийн хичээлийг завсарлуулжээ. Тус улсын Боловсролын яамны мэдээлснээр сургуулийн байранд болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс гамшигт нэрвэгсдийг орогнуулах төв байгуулж байгаа гэнэ. Тувагийн удирдлага бүс нутагтаа онц байдал тогтоосон ба лхагва гаригийн өглөө Кызыл хотод ОХУ-ын Онцгой байдлын албаны дөрвөн онгоцтой аврагч нарыг авчирчээ. Уурхайнуудаас ажилчдыг гарган, нүүлгэсэн байна. 

Сануулахад, 6,7 магнитудтай, 12 шаталбарын 9,5 баллын хүчтэй газар хөдлөл арванхоёрдугаар сарын 27-нд орон нутгийн цагаар 23.22 цагт Тувагийн Каа-Хемскийн районд болжээ. Газрын чичирхийлэл Хакас, Красноярскийн хязгаар, Эрхүү, Кемерово, Новосибирск ба Томск мужуудад мэдрэгдсэн байна. Газар хөдлөлийн хүч 9,5 балл гэж Оросын Онцгой байдлын албаны тэргүүн Сергей Шойгуу мэдэгдсэн гэж ИТАР-ТАСС агентлаг дамжуулжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж