Фабиано “Сан-Паулу”-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Фабиано “Сан-Паулу”-д ирлээ

Бразилийн “Сан-Паулу” багийн од Луис Фабиано нь багтаа эргэн ирж буй талаар тус багийн удирдлага мэдээлжээ. Бразил довтлогч Испанийн “Севилья” багийг орхин ийнхүү долоон жилийн дараа Бразилийн хөлбөмбөгийн ертөнцөд эргэн ирж байгаа юм. Фабиано “Сан-Паулу” багийн удирдлагатай дөрвөн жилийн хугацаатай гэрээ үзэглэсэн бөгөөд цаашид 9 дугаарын өмсгөлтэй тоглох ажээ. Экс-тоглогчоо багтаа авчрахын тулд “Сан-Паулу” 7,6 сая еврог “Севилья”-д төлсөн байна. “Fabulous” хочит Фабиано одоогоор гэмтэлтэй байгаа бөгөөд бүрэн илааршиж, дахин талбайд гарах хүртэл хоёр сарын хугацаа шаардлагатай гэж эмч нар үзэж байгаа юм. Гэхдээ түүнийг энэ сарын 30-нд “Сан-Паулу” албан ёсоор танилцуулах гэнэ. Фабиано 2001-2004 оны хооронд “Сан-Паулу”-д тоглохдоо 160 гаруй тоглолтод оролцож, 118 гоол оруулснаар клубын түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтыг 12-т эрэмбэлэгджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж