Улсын төсвөөс 90 тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Улсын төсвөөс 90 тэрбумыг зарцуулжээ

Өнгөрсөн онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих барилга, байгууламжид нийт 90.08 тэрбум төгрөг, их засварын ажилд 21.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Түүнчлэн "Азийн хөгжлийн банкны "БХХ-3" төслөөр 1.3 тэрбум, "Боловсролын шинэчлэлт" төслөөр 0.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар нийтдээ 1.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэжээ.  Дээрх санхүүжилтээр баригдсан барилга байгууламжуудын угсралтын ажлын явцад барилгын техникийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн аж. Улсын байцаагчдаас ирүүлсэн мэдээ судалгаанаас үзэхэд нийт 2628 зөрчил илрүүлж газар дээр нь арилгуулсан байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж