“Болор цом-2012”-т орох эрхтэй болов

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Болор цом-2012”-т орох эрхтэй болов

УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймгийн “Болор цом-2011” яруу найргийн наадам арванхоёрдугаар сарын 24-нд боллоо. Наадамд тус аймгийн 14 сум, МСҮТ, “Номгон”, “Номун далай”, ИЗИС, “Тэмүүжин” театр, ХДТ, 339-р цэргийн ангийн 60 гаруй найрагч оролцжээ. Түүнчлэн Ардын уран зохиолч, төрийн шагналт Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол, Д.Төрбат, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч яруу найрагч  Ц.Бавуудорж зэрэг үе үеийн “Болор цом”-ын эзэд, нэрт яруу найрагчид урилгаар оролцож, сэтгэгдлээ хуваалцан үнэтэй санал, сургаал, зөвлөмж өгч, амжилт хүслээ.

Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг авьяас билэгтнүүдийг дэмжиж орон нутагтаа яруу найргийн хур буулгах санаачилгыг дэвшүүлсэн Г.Занданшатар сайдад баяр хүргэж, тус наадамд түрүүлсэн яруу найрагчийг 2012 оны Улсын “Болор цом”-ын 30 дахь наадамд урьж, аймгийн “Болор цом” наадамдаа оноосон нэр өгч, жил бүр уламжлал болгон яруулахыг зөвлөлөө. Наадмын дүн гарахад 5-р багийн иргэн Б.Жавзандулам Гран-при хүртэж, “Болор цом-2012”-д орох эрхтэй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж