Аялал жуучлалын үзэсгэлэнгээс шагнал гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Аялал жуучлалын үзэсгэлэнгээс шагнал гардлаа

Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх үзэсгэлэнгийн нэг болох “ИТБ Берлин 2011” үзэсгэлэнд соёлын түнш орноор амжилттай оролцож байна. Кёльн хотын бизнесийн сургууль, Германы аялал жуулчлалын холбоо, Германы аялал жуулчлалын үйлдвэрийн холбоо хамтран 11 дэх удаа зохион байгуулж буй “Шилдэг оролцогч”-ийн шагнах ёслол  энэ үеэр болжээ. Ёслолын ажиллагаа “Хүмүүнийг аялал жуучлал холбоно” уриан доор явагдсан байна. Энэхүү “Шилдэг оролцогч” шалгаруулах шагналд нийт 188 орны 11163 оролцогчийг хамруулсан аж.Монгол Улсын “Адал явдалт аялал жуучлалын” павильон Ази, Австрали, Далайн орнууд гэсэн номинацид анх удаа гуравдугаар байрт шалгарчээ. Дашрамд дурдахад, Монгол Улс 2006 онд “ИТБ Берлин үзэсгэлэнд Ази, Австрали, Далайн орнууд номинацид есдүгээр байр эзлэж байжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж