Аргентиний Ерөнхийлөгч хорт хавдар тусчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Аргентиний Ерөнхийлөгч хорт хавдар тусчээ

Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандезыг бамбай булчирхайн хорт хавдартай болсныг эмч нар оношилсон тул ирэх сарын 4-нд мэс засал хийлгэх болсон талаар тус улсын Засгийн газрын албаны хүн мэдээлсэн байна. Гэвч хорт хавдар бусад эрхтэнүүдэд халдварлаагүй байгаа гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан 58 настай Фернандез хоёр дахь удаагаа Аргентиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний нөхөр ерөнхийлөгч агсан Нестор Киршнер өнгөрсөн жил зүрхний шигдээсээр нас барсан. Фернандез ирэх сарын 24-ныг хүртэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дэд ерөнхийлөгчдөө шилжүүлэхээр болжээ. Ээдрээтэй олон хууль санаачилсан эрч хүчтэй Фернандез хорт хавдартай болсон тухай мэдэгдэл аргентинчуудыг цочирдуулсан гэнэ. Фернандез бүрэн эрхийнхээ эхний хугацаанд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах нийгмийн өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлсэн юм.

Латин Америкийн орнуудын удирдагчдаас Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес, Парагвайн Ерөнхийлөгч Фернандо Луго, Бразилийн Ерөнхийлөгч асан Луиз Иначио Лула да Силва нар мөн л хорт хавдар тусч байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж