Концессоор авто зам бариулна

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Концессоор авто зам бариулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 50 километр авто замын “Барих-Ашиглах-Шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад дотоод, гадаадын компани, болон компаниудын нэгдэл оролцох боломжтой гэж Төрийн өмчийн хорооноос мэдээлэл өгч байна. Концесс олгох уралдаант шалгаруулалт Концессын тухай хуулийн дагуу зохион байгуулах аж.  Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь хатуу хучилттай авто зам барих техник, технологийн чадвар, туршлагатай, авто замын барилгын ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцөлийн дагуу замын засвар, арчлалтыг гүйцэтгэх чадвартай байх ёстой юм байна.

    Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг тавдугаар сарын 11-ний 15.00 цагаас өмнө хүлээн авах гэнэ.Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан  дөрвөн санал гаргагчийг уралдаант шалгаруулалтын үед оруулах аж.Уралдаант шалгаруулалтад оролцогч нь тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий төслийн компанийг байгуулж болох гэнэ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж