Сүмд дэлбэрэлт хийсэн гэх сэжигтэнг барьжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Сүмд дэлбэрэлт хийсэн гэх сэжигтэнг барьжээ

Өнгөрсөн бүтэн сайн өдөр католик сүмүүдэд террор үйлдсэн гэх сэжигтэн этгээдүүдийг баривчилсан гэж Нигерийн хүчнийхэн мэдэгдэв. Хоёр эрэгтэйг хэргийн халуун мөрөөр баривчилсан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын газрын зөвлөх Овойе Азази хэлээд тэднийг “Боко Харам” бүлэгтэй холбоотой гэв.

Азази ярьснаар машинтай гурван эрэгтэй сүмүүдийн дэргэдүүр өнгөрөхдөө гар бөмбөг шидэж байжээ. Өмнө нь хэвлэлээр амиа золиослогч машинаар сүмийг мөргөн дэлбэлсэн гэж мэдээлж байсан.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж