Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлд зам тавина

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлд зам тавина

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн өмчийн хороо нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Тавантолгой Ханбогд-Ханги чиглэлийн 435 километр авто замын “Барих-Ашиглах Шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна. Тус төслийн хүрээнд ашигт малтмалын болон нийтийн хэрэгцээний тээвэрлэлтэд ашиглах 435 километр авто замыг барих аж. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулах гэнэ. Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь хатуу хучилттай авто зам барих техник, технологийн чадвар, туршлагатай, авто замын барилгын ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцөлийн дагуу замын засвар, арчлалтыг гүйцэтгэх чадвартай байх хэрэгтэй аж. Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2011 оны тав дугаар сарын 11-ний 17.00 цагаас өмнө хүлээн авна.Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан дөрөв хүртлэх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтын үед оруулах бололтой.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж