Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг томиллоо











Өнөөдөр ОХУ-ын Смоленск хотын цэргийн нисэх буудалд онгоц газардах
үедээ осолдоход амь насаа алдсан Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн оронд Ерөнхийлөгчийн
үүрэг гүйцэтгэгчийг томилжээ. Польшийн парламентын доод танхим болох Сеймийн Маршал
/дарга/ Бронислов Коморовский одооноос эхлэн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр
ажиллах юм. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн эзгүйд Польшийн парламентын доод
танхимын дарга шууд Төрийн тэргүүний үүрэг гүйцэтггэгч болдог байна. Ноён  Бронислов Коморовский хоёр долоо хоногийн дотор
Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах ажээ. Гданьскт байсан Сеймийн Маршал одоо Варшав
руу явж байгаа юм байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск сая Засгийн газрын яаралтай
хуралдаан зарлажээ.

 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж