Хєгжлийн тэргүүлэх салбарынхан бодлого зорилтоо тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Хєгжлийн тэргүүлэх салбарынхан бодлого зорилтоо тодорхойлов

Єнгєрєгч єдєр хоногууд аймаг орон нутгийн чанартай томоохон зєвлєлгєєнүүд ар араасаа  давхцсан єдрүүд байлаа. Бидний амьдралын гол үндэс суурь болсон хєдєє аж ахуйн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн зєвлєлгєєн болж єнгєрсєн оны ажлаа дүгнэж цэгнэн, энэ оныхоо бодлого зорилтоо тодорхойлон нэгэн санаа зорилгын дор зєвлєлдлєє. Уг зєвлєлгєєнд бүх сумын Засаг дарга нар, ХХААЖДҮ-ийн удирдлагууд, сумын ХАА-н мэргэжилтнүүд оролцлоо.

Зєвлєлгєєнд аймгийн Засаг даргын тамгын газрын Хєгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар, ХХААЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын албаны дарга, аймгийн ерєнхий аграномич Г.Жигжидсїрэн нар аймгийн ХХААЖДҮ-ийн салбарын єнєєгийн байдал, 2011 оны шийдвэрлэх зорилтын талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мєн аймгийн ХХААЖДҮ-ийн салбарын бодлого чиглэлийн тухай ЗДТГ-ын түшмэл Д.Дондог, Мал эмнэлгийн албаны дарга Ц.Гантємєр, Мал үржлийн албаны дарга С.Батаа, МИД-ын тєлєєлєгч Д.Ганболд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Нацагдорж нар єєр єєрийн албаны талаар мэдээлэл хийлээ.

Саяхан ХХААЖДҮ-ийн салбарын улсын зєвлєлгєєн Улаанбаатар хотноо болсон аж. Уг зєвлєлгєєнд манай аймгийн ХХААЖДҮГ-аас нилээд єргєн бүрэлдэхүүнтэй оролцож, 2011 онд хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтуудаа тодорхойлон хамтын шийдвэрээ гаргасан байна. Илтгэгч Г.Жигжидсүрэн 2010 он ХХААЖДҮ-ийн салбарын хэмжээнд “Монгол мал” хєтєлбєр шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн, тєрєєс малчдын талаар баримтлах бодлого, “Атрын III аян”, “Ногоон хувьсгал”, “Хүнсний баталгаат байдал”, “Монгол улсыг үйлдвэржүүлэх” зэрэг хєтєлбєрүүдийг хэрэгжүүлсэн тєрийн бодлогын шинэчлэл, үйлдвэрлэлийн нэгжид эрчимжилт, бїтээлч ажил єрнєсєн үр єгєєжєє єгсєн он байсныг онцлон тэмдэглэв. Нєгєєтэйгүүр “Тогтвортой амьжиргаа – II”, “Монгол тємс”, “АДРА – Монгол”, “Мерси-Кор”, “Дэлхийн зєн” зэрэг олон улсын болон “Азийн хєгжлийн банк” бусад буцалтгүй тусламжийн тєсєл, хєнгєлєлттэй зээлийн хєтєлбєр амжилттай хэрэгжиж байгаа нь тус салбарын хєгжилд томоохон түлхэц үзүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын 2010 оны ээлжит хуралдаанаас ХХАА-н салбарыг аймгийн хєгжлийн тэргүүэх чиглэлийн нэг гэж тодорхойлон дотоодын нийт бүээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж, нийт хүн амын 60 хувь, хєдєлмєр эрхлэлтийн 66 хувийг хамарч байгааг ч илтгэгч цохон тэмдэглэв. Єнгєрсєн оны євєл хаврын байгаль, цаг уурын хүндрэлтэй нєхцєлєєс шалтгаалж мал аж ахуйн салбарт нилээд хэмжээний хохирол гарсан хэдий ч малчин түмний нєр их хєдєлмєр зүтгэлийн үр дүнд євєлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх, мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, эрсдэл давах чадавхийг нэмэгдүүлэх талаар бодитой ахиц дэвшил гарчээ. Аймгийн хэмжээгээр 2010 оны эцэст 1962970 толгой мал, үүний дотор тэмээ 30074, адуу 74354, үхэр 101461, хонь 543779, ямаа 1213302 тоологдож урьд оноос 721.7 мянган толгой малаар буурсан аж. Мєн єнгєрєгч євлийн зудын улмаас оны эхэнд тоологдсон мал хорогдож, урьд жилүүдийн дундажтай харьцуулахад 65 хувиар доогуур буюу 232.4 мянган тєл бойжуулан, нийт хээлтэгч малын 26 хувиас тєл хүлээн авсан байна. Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн тєлєвлєгєєт шинжилгээнд 30.1 мянган малыг хамруулж, 2000 малын ийлдсийн санг бүрдүүлээд байгаа аж. Монгол улсын Засгийн газрын 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус айгмийн 20 сумын 416 цэгт 333 малын сэг, зэмийг устгаж, 534968 м2 талбай бүхий малын хашаа хороо, бууц, сэг зэмд ариутгал, халдваргїйтэл хийгдсэн байна. Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах, малаас хүнд халдварлах євчнєєс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах 60 хоногийн аяныг “Мерси кор” ОУБ-тай хамтран зохион байгуулсны зэрэгцээ энэ ажлын хүрээнд ОБХ, МХГ, БГХЄСТ-тэй хамтран “Малаас хүнд халдварлах євчнєєс урьдчилан сэргийлэх, зооноз халдварт євчний үед эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах” сэдэвт сургалт, үзүүлэх сургуулийг Баацагаан, Заг суманд бүсчлэн явуулж, сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, малын эмч мэргэжилтнүүд  60 гаруй хүнийг оролцуулан зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон байна.

Мєн аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл сүүлийн 10 жилд ахиц дэшилтэй байж, тариалах талбайн хэмжээ тав дахин нэмэгдэж, хураан авсан ургац 2100 гаруй тонноор нэмэгджээ. Зєвхєн 2010 онд 26 аж ахуйн нэгж, 1429 єрх иргэн 533.2 га талбайд тариалалт явуулж, 11.7 тонн арвай, 2418.6 тонн тємс, 1218.9 тонн хїнсний ногоо, 359 тонн тэжээлийн ургамлын ургац хураан авсан нь єнгєрсєн оныхоосоо 560 тонноор нэмэгдэж, иргэд аж ахуйн нэгжийн идэвх, санаачилга, ОУБ-аас хэрэгжүүлж байгаа тєслийн дэмжлэгтэйгээр 5600 м2 талбай бїхий 70 хүлэмж, 260 гаруй тонн багтаамжтай 66 зоорь шинээр баригдаж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хєнгєлєлттэй зээлээс хїлэмжийн аж ахуй байгуулах хоёр аж ахуйн нэгж, дєрвєн иргэнд 83 сая тєгрєгийн зээлийг олгожээ. Хүлэмжийн тариалангаас хураан авсан ургацын хэмжээ 28 тоннд хүрч тєв суурин газарт нийлүүлэгдэх эрт ургацын болон нєєшийн, даршилсан ногооны хэмжээ хїн амын хэрэгцээт ногооны 0.8 хувийг эзэлж ємнєх оноос 0.5 хувиар єссєн байгаа зэрэг амжилт ололт байгаа нь зєвлєгєєнд тавигдсан илтгэлээс харагдлаа. Їїний хажуугаар аар саар алдаа дутагдалтай зїйл оршиж байгааг ч илтгэгч илэн далангїй дурдаж ахин давтахгїй байх талаар анхаарууллаа. ХХААЖДЇГ-ынхан ийнхїї ололт амжилт, алдаа оноогоо дїгнэн цэгнэж, аймаг орон нутгийн хєгжлийн тулгуур, тэргїїлэх чиглэл байх їїргээ урьд урьдынхаас эрч хїчтэй гїйцэтгэхийн зэрэгцээ хийж хэрэгжїїлэх тэргїїлэх зорилтуудаа чанартай хэрэгжїїлэх нэгэн зорилго дор халуун дотно ярилцаж зориг шулуудан хєдєєгєє зорьлоо. Зєвлєлгєєнд оролцсон олон хїн єєр єєрсдийн санал бодлоо хэлж, удирдлагуудаасаа асуулт асууж, тодорхой хариултаа ч авч байсан. Энэ салбарынхан зєвлєлгєєний тєгсгєлд єнгєрсєн оны ажил їйлсээрээ шалгарсан байгууллага хїмїїсийг шагнаж урамшуулав. 2010 ажилаараа мал эмнэлэгїїдээс Эрдэнэцогт, Бємбєгєр, Бууцагаан сумдын эмнэлэгїїд эхний баруудад шалгарсан байна. Мєн олон жил тус салбарт идэвхи зїтгэлтэй ажилласан Шинэжинстийн Г.Одончимэг, Богдын Г.Ганзориг, Бууцагааны Д.Баатар, Бємбєгєрийн Л.Лодойсодов, Баянлигийн Г.Ерєєлт нар шагнагдсан бол ажил їйлсээрээ тэргїїлсэн Баян-Єндєр сумын Засаг дарга Т.Идэрмєнх, Баянлигийн С.Амарсанаа, Богд сумын Ж.Цэвээн, Баянцагааны Д.Энхтєр, Хїрээмаралын Ц.Сэмжиддорж нарыг ХХААЖДЇГ-аас шагнаж урамшуулав. Мєн ХХААЖДЇГ-ын жолооч П.Шийрэвсэнгээ, мэргэжилтэн С.Тэгшбаяр, Д.Хянхярваанарыг Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалаар, Єлзийт сумын мал эмнэлэгийн эрхлэгч А.Мягмар, Ж.Мєнхжаргал нарыг ХААХЇЯ-ны тэргїїний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.Ийнхїї ХХАА-н салбарын тєрєлжсєн сургалтуудаар зєвлєлгєєний їйл ажиллагаа єндєрлєв.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж