Yahoo.com нүүр тагласан зургийг онцлов

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Yahoo.com нүүр тагласан зургийг онцлов

Yahoo.com сайт 2011 оны онцлох үйл явдлуудыг эргэн дурсч, тэдгээрийг гэрэл зургийн хамт нийтэлжээ. Оны онцлох арван үйл явдалд өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотод болсон НҮБ-ын ээлжит чуулганы үеэр олон орны удирдагчид зургаа даруулах үед АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг санамсаргүй таглаж орхисон үйлдэл, Америкийн Калифорнийн их сургуулийн оюутнуудын “Occupy UC” эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр цагдаа Дэвис халуун чинжүү цацсан, Филиппинийн нэгэн мужаас зургаан метр урт, эрэгчин матар амьдаар нь барьсан, Канадын Ванкувер хотод Стэнлийн цомын тэмцээний дараа болсон үймээн самуун зэрэг багтжээ.

“Yahoo”  Үндэсний газар зүйн нийгэмлэгийн шилдэг гэрэл зураг болон өнгөрсөн жил “the Office du Tourisme de Paris” тэмцээнд шалгарсан зургийг нийтэлсэн байна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама нүүрийг нь алгаараа тагласнаас болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг хэсэг интернэтийн баатар болсон юм. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулсанд өмнөөс нь  ичсэн америкчууд албан ёсоор уучлал гуйхыг уриалсан кампанит ажил хүртэл явуулсан билээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан “Нүүр тагласан” зургийг ийнхүү дэлхийн шилдэг www.yahoo.com сайт оны төгсгөлд дахин олны анхаарлын төвд оруулж ирлээ.

Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж