Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Зул сарын золголт

Саяхан батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар удахгүй гарах 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сонгуульд нэр дэвшихийг горилогчид сонгогчдын саналыг татах зорилгоор үзвэр үйлчилгээ зохион байгуулах, дайллага цайллага хийх, бэлэг сэлт тараахыг хориглосон. Тиймээс ирэх сонгуульд 76-уулаа нэр дэвших УИХ-ын гишүүд бэлэг сэлтийнхээ сүүлчийг хүүхэд хөгшдөд хүргэхээр өвлийн өвгөнтэй уралдацгааж байна.

Гишүүд өндөр настнуудтай уулзахдаа “Бид та нартайгаа сар шинийн баяр бүрээр золгож бэлэг гардуулдаг. Гэтэл энэ удаа хатуу заалттай хуультай болчихоод байна. Тэгэхээр та нарынхаа гарыг шинэ жилээр цайлгая даа. Гэхдээ сар шинээр бас уулзалгүй яахав.  Намайгаа санал өгөхдөө бодож болгоогоорой” гэж хэлж яваа гэнэ.
Цагаан сарын бус зул сарын баярын золголтыг ийнхүү эрхэм гишүүд санаачлаад байна. Тэд өвлийн өвгөнтэй зэрэгцэн хөдөө аймгууд, нийслэлийн гэр хорооллоор зул сарын золголтоо үргэлжлүүлж Төрийн ордон бараг эзгүйрч, зарим байнгын хорооны хуралдаан тасрахад хүрээд байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж