Роскосмос зургаан хиймэл дагуул хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Роскосмос зургаан хиймэл дагуул хөөргөнө

“Меридиан” хиймэл дагуул осолдсон ч гэсэн Роскосмос америкийн холбооны “Глобалстар-2” 6 хиймэл дагуулыг 12-р сарын 28-нд хөөргөнө гэж тус байгууллага бямба гаригт мэдээлсэн байна. Байконурын сансарын буудалд хуралдсан улсын комисс, “Глобалстар-2” сансарын 6 хиймэл дагуулттай, “Фрегат” хурдасгагч блоктой “Союз-2” пуужин тээгчийн туршилтын дүнг хянаж үзээд пуужин тээгч хөөрхөд бэлэн гэсэн шийдвэр гаргасан байна. Роскосмосын мэргэжилтнүүд пуужин тээгчийг цэнэглэж эхэлсэн байна. Хоёр зориулалт бүхий “Меридиан” холбооны хиймэл дагуулыг баасан гаригт “Союз-2” пуужин тээгчийн гурав дахь шатны хөдөлгүүр ажлаагүй учраас тойрог замд гаргаж чадаагүй юм. Энэ сансарын аппарат Сибирьт унасан байна. 

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж