Мексикт томоохон гэмт хэрэгтэн баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Мексикт томоохон гэмт хэрэгтэн баривчлагдав

“Синаола” гэх хар тамхины бүлгийн аюулгүйн албаны даргыг цагдаагийнхан баривчилжээ.  Түүний нэрийг зарлаагүй бөгөөд гэмт хэрэгтэнг Синаола мужид барьжээ.

Уг бүлгийг толгойлдог Хоакин эль-Чапо Гусман нь 2001 онд шоронгоос оргосон ба хамгийн их хайгдаж байгаа гэмт хэрэгтэн. Түүний талаарх мэдээлэлд АНУ долоон сая ам.доллар төлөхөд бэлэн байна. Харин бүлэглэлийн аюулгүйн албаны тэргүүн баривчлагдсан нь эль-Чапог баривчлах ажиллагааг ойртуулж чадсан эсэх талаар цагдаа мэдээлээгүй байна. 

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж