1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Галт зэвсгийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд:
Хэлэлцэх асуудал:
Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
"Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Бор-Өндөр сум байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Бусад.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
Чөлөөт бүсийн тухай хуулийн хэрэгжилт болон чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааны талаарх Засгийн газрын мэдээлэл сонсох.