Энэ нь 2010 оны дэлхийн даатгалын тогтолцооны нийт алдагдалтай тэнцэж байгаа юм. Уг үйл явдал нь өнгөрсөн жилүүдэд уналттай байсан даатгалын зах зээлийн үнийг огцом нэмж болзошгүй байгаа юм.
Эрсдэлийн шинжилгээний AIR –ээс явуулсан судалгаагаар хохирлын хэмжээ 14.5- 34.6 тэрбум ам.долларт хүрчээ. Нэг ам.доллар 81.85 иентэй тэнцэж байгаа энэ үед энэ нь 1.2 – 2.8 триллион иен гэсэн үг юм.
Хэдийгээр урьдчилсан судалгаа боловч газар хөдлөлтөөс үүссэн цунами, цөмийн эрчим хүчний хохирлыг үүнтэй харьцуулшгүй аж.
Газар хөдлөлтийн эхний өдөр 8.9 баллын чичиргээнд байшин барилгууд нурж сүйдэн, усанд урсаж алга болсон нь хохирлын хэмжээг нарийн гаргах судалгааг төвөгтэй болгож байгааг AIR-ын шинжээчид тайлбарлаж байна. Түүнээс гадна Фукушимагийн цөмийн реакторын дэлбэрэлтийн хор уршгийг арилгахад удаан хугацаа шаардагдах бөгөөд үүнд хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах бол гэдэг асуулт гарч ирж байгаа аж. Японд цөмийн реакторуудыг газар хөдлөлтөөс сэргийлж даатгуулсан байдаг бөгөөд иргэд ч цөмийн хориотой бүсээс хол байх зарчим баримталдаг байна.
Түүхэнд даатгалын тогтолцоонд хамгийн их хохирол учруулсан гамшиг 1994 оны Калифорнид болсон газар хөдлөлт байсан бөгөөд нийт алдаглын хэмжээ 15 тэрбумд хүрсэн юм. 1970 оноос хойшхи гамшиг сүйрлүүдээс инфляцид хамгийн их нөлөөлснөөрөө Японы газар хөдлөлт Катрина хар салхины дараа орж байна.
Эдийн засгийн аналист, брокеруудын үзэж буйгаар зах зээлийн алдагдлыг хязгаарлахын тулд жилд 50 тэрбумыг зарцуулж байсан аж.
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хойш Шинэ Зеландад болсон газар хөдлөлтийн хохирол 10 тэрбумд хүрсэн бөгөөд Австралийн үеийн гамшгийн хохирлын хэмжээг одоо ч тоооцоолж чадаагүй байна. Ойрхи Дорнодын эм замбараагүй байдлаас үүдсэн хохирлын хэмжээг 8 -10 тэрбум гэж тооцоолж байгаа юм.
Эх сурвалж: Reuters