2011 оны эдийн засаг гэрэл зурагт

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

2011 оны эдийн засаг гэрэл зурагт

Өнгөрч буй оны наймдугаар сарын 5 дэлхийн санхүүчдийн хувьд онцгой өдөр байв. Тэр өдрийг хүртэл хамгийн найдвартайд тооцогдож ирсэн АНУ-ын үнэт цаас ААА гэсэн зээлийн дээд зэрэглэлийн чансаагаа алдлаа. Ийм тохиолдолд трейдерүүдэд хэрхэн ажиллах зааварчилгаа бий гэж шинжээчид хэлж байлаа.

Америкийн Конгресст бүгд найрамдахчууд ба ардчилагчид улсын өрийн дээд төвшинг ихэсгэх талаар эцсээ хүртэл маргалдав. Хэрэв тэд тохиролцож чадаагүй бол АНУ-д техникийн дефольт/мөнгөний ханш унах/  болох байлаа. Тухайн үед АНУ-ын өр цаашид борооны дараах мөөг шиг өснө, капиталийн толгой ба Цагаан ордны бодлого түүнийг бууруулахад нь нөлөөлөх магадлал маш бага хэмээн чансааг бууруулсан Standard & Poor’s агентлаг сануулж байв. Чансааны бууралт нь биржийг уналтад оруулж, алтны үнийг эрс ихэсгэв.

2011 оны дэлхийн эдийн засгийн хямрал нь улсын өрийн өндөр хэмжээтэй евро бүсийн зах хязгаарын орнуудад хүндхэн тусав. Португали, Ирланд, Итали, Грек, Испани (PIIGS) зэрэг орнуудад шинэ үнэт цаасны ханш хэт өссөнөөс тэдэнд Олон улсын валютын сан ба Европын холбооны асар их зээл хэрэгтэй болов. Заримдаа өр цайруулалт ч хийлээ.

Эдгээр орнуудын зээлийн чансаа нэг биш удаа буурч бараг хамгийн доод хэмжээнд үнэлэгдэв. Эдийн засгийн хэмнэлтийн хатуу бодлого эдгээр орнуудын лидерүүдийг тэдний тоонд Италийн улс төрийн ахмад зүтгэлтэн, ерөнхий сайд Сильвио Берлусконийг огцрууллаа.

Хязгаар нутгийн орнуудын асуудлууд Европын нэгдмэл мөнгө еврог “орших уу эс орших уу” гэдэгт хүргэв. Евро мөнгөтэй болохоос өмнө тивийн орнууд үндэсний валютынхаа ханшийг өөрчлөн эдийн засгийн өрсөлдөөнийг гаргадаг байв. Евро бүсээс түүний эрсдэл ихтэй гишүүдийг хасах талаар яригдав. Еврогийн бүсэд тэнцвэртэй уян хатан бодлоготой хойд хязгаарын орнуудыг үлдээх санал гарч байв.

Гэвч хямрал ЕХ-ны дөрөв дэх том эдийн засагтай Италид нүүрлэснээр Герман, Францын банкуудад хүндхэн цохилтод оров. Банкны бүтцийн задрал нь Герман, Францын төсөвт асар том цоорхойг гаргах аюултай. Европын нэгдлийн зүтгүүр эдгээр орнууд ч жилийн эцэс рүү төсвөө таналаа. Берлин, Парис хоёр дээд чансаагаа хадгалан үлдсэн ч дүгнэлт нь буурах талдаа болов.

Европын холбооны лидерүүд болох Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар, юу юунаас урьдаж валютаа төсвийн нэгдсэн  бодлогоор бэхжүүлэхээр шийдэцгээв. Жилийн төгсгөл рүү ЕХ-ны орнууд өөрийн төсвөө Брюссельд батлуулж байх тухай баримтыг яаран боловсрууллаа. Энэ мэтээр холбооны гишүүн орнууд өөрсдийн бие даасан байдлынхаа нэг хэсгийг алдав. Энэ нь Европын холбооны хүнд сурталтнуудын системд  шилжиж байгаагийн илрэл гэсэн шүүмжлэлч гарч байна. Нэгдсэн уян хатан бодлого нь урт хугацааны ирээдүйд чиглэсэн учраас евро бүсийн тухайн урсгал асуудлыг шийдэхгүй гэж тоймчид бичжээ.

Жилийн эхээр “Роснефть” ба BP компаниудын хувьцаа солилцохыг Оросын ерөнхий сайд Владимир Путин дэмжив. Гэвч удалгүй “жилийн наймаа” нь “жилийн дуулиан” болон хувирав. Гэрээнд гарын үсэг зурахын оронд ВР олон улсын шүүхээр дамжсаар “Роснефть”-ийн түншлэл нь тэдний ВР-тэй байгуулсан гэрээнд харшилж байна гэсэн AAR консерциумын шаардлагаар уг наймааг  зогсоосон байв. Хэдэн сарын заргын дараа тэдний хувьцаа солилцолыг зөвшөөрсөн нь нөхцөл нь “Роснефтьд” таалагдсангүй учир бүтсэнгүй. ВР-ийн оронд Оросын компани Exxon Mobil компанийг Арктиктаа урьсан байв.

ТНК-BP-ийн хувьцаа эзэмшигчид бүтээгүй наймаанаас олох орлогыг хаасан гэж британичуудаас таван тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргав. Компани шүүхэд өөрийгөө хамгаалж чадсан ба энэ хэргийн явцад компанийн  төв байранд шүүхийхэн ирж нэгжлэг хийлээ.
 
Бараг бүтэн 11 жил Оросын Сангийн сайдын албыг хашсан Алексей Кудрин есдүгээр сард ерөнхийлөгч Д.Медведевтэй ам зөрсний улмаас огцров. Кудрин төрийн дээд өндөрлөгт нь нөлөөтэй хүн бөгөөд дэлхийн эдийн засгийн анхны хямралыг туулахад Орост тусалсан нефтийн экспортын хэт орлогын доллар цугларсан Тогтворжуулах сан түүний ажил албатай холбоотой байв. Өнгөц харвал Медведевын шаардсан батлан хамгаалахын зардлыг нэмэх талаар тэдний маргаан гарсан мэт байв. Гэтэл Владимир Путин ерөнхийлөгч болон харин Медведев ерөнхий сайд болно гэсний эсрэг түүний улс төрийн амбици нь Кудриныг огцруулсан гэх хувилбар гарч ирсэн байв. Жилийн эцэст тэрээр Кремлийн бодлогыг болгоомжтойгоор шүүмжлэгч болж байна.

Apple компани 2011 онд өөрийн хүнийг татах увидастай удирдагч Стив Жобсаа алдав. Смартфонууд  iPhone өрсөлдөгч нараа шийдвэртэй шахаж байлаа. Өрсөлдөх бүтээгдэхүүнийг олон ашигтай зах зээлд гарахыг нь барьсан патентын заргыг тэд бусад компаниудтай явуулав. Жилийн дундуур Apple компанийн банкны баланс нь АНУ-ын сан хөмрөг дэх чөлөөт мөнгөний хэмжээнээс давсан байв.

Стив Жобсийн Тим Кук солин гарч ирээд Жобсийн соёлыг компанидаа хадгалахаар эрмэлзсэн ч түүний стиль өөр болох нь харагдаж эхлэв. Шоу нэмэгдлээ. Наймдугаар сард компанийн танилцуулсан шинэ смартфон iPhone 5 гэж нэрлэгдээгүй, iPhone 4S гэж нэрлэгдсэн өмнөхүүдээс эрс өөрчлөлт гараагүй мэт байв.
 
Арваннэгдүгээр сард Дмитрий Медведев ба Ангела Меркелийн хүчин чармайлтаар дэлхийн хамгийн урт “Хойд урсгал” гэх хийн хоолойн нээлт болов. ВладимирПутин, Герхард Шредерын үеэр Оросоос байгалийн хийг Украин, Польшоор дамжуулахгүйгээр шууд Германд нийлүүлэх зорилгоор уг хоолойг барихаар шийдсэн юм. Хоолойн нээлтийн үеэр Украин, Орос хоёрын хийн маргаан өрнөж, Киев хамгийн өндөр үнэтэй хий авч байна гэсэн байв. Маргаанаар Украин Оростой байгуулсан хийн гэрээгээ зөрчөөгүй харин түүнийг байгуулсан экс ерөнхий сайд Тимошенког үүний буруутан болгон долоон жилийн хорих ялаар шийтгэлээ.

Өнгөрч буй онд Москва хотын мэр асан Юрий Лужковын гэр бүлийнхний үндсэн хөрөнгө зарагдаж дуусав. Оны эхээр Лужковын эхнэр Елена Батуринагийн “Интеко” компани ба Москвагийн банкинд нэгжлэг хийгдлээ. Мөрдөн байцаагчид Москвагийн банкны 13 тэрбум рублийн зээлийг мэр асаны эхнэрийн дансанд орсон гэж сэжиглэсэн юм. Нэгжлэгийг “захиалга ба дарамт” гэж Батурина мэдэгдэв. “Интеко” компанийг Бинбанкны тэргүүн Михаил Шишхановт 1,2 тэрбум ам.доллараар зарсан байна. Москва банкийг анхны үнэ 180 тэрбумаас 100 тэрбум рублиэр илүүтэй мөнгөөр ВТБ (Гадаад худалдааны банк) авсан байна.  Шалгалтын явцад Москвагийн банкны хөрөнгө 150 тэрбум рублийн цоорхойтой нь илэрсэн юм. Энэ нь Оросын банкуудад шалгалт ямар төвшинд буйг харуулж байна.

Арванхоёрдугаар сард Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх 18 жилийн турш үргэлжилсэн үйл ажиллагаанд төгсгөл тавигдав. ДХБ-ын гадна үлдсэн том эдийн засаг нь Орос байлаа. Орос ДХБ-д албан ёсны урилга хүлээн авлаа Бүрэн эрхт гишүүн болоход нь уг гэрээг парламентаар батлах л үлдээд байна.

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж