Дэлхийн банк Пакистаныг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк Пакистаныг дэмжинэ

Дэлхийн банкны эрх баригчид Пакистаны хөгжил, дэвшилд зориулан 5.5 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Энэ хөрөнгийг Пакистаны эрх баригчид нийгмийн томоохон салбарууд болох боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн сэргэлтэд зориулах аж.

Дайны хөлд үймж буй Пакистаны эдийн засгийг сэргээхэд урт хугацааны бодлого дутагдах хэдий ч эхний ээлжинд ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, ашиглалтаас гарсан үйлдвэрүүдийг сэргээхэд анхаарал хандуулахаа эрх баригчид мэдэгдсэн байна.

Энэ оны эхэнд тус улсад ган, гачиг нүүрлэснээр өлсгөлөнд 200 мянган иргэн нэрвэгдсэн байна.

Дэлхийн банкны Пакистаны хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Рачид Бенмесауд хэлэхдээ "Энэ тусламж дэмжлэгийг үргэлжүүлнэ. Гэхдээ зөвхөн бодитой босч буй эдийн засгийн концернд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Одоо Пакистанд удаан хугацааны хүчтэй эдийн засаг хэрэгтэй байна. Зөвхөн ам.доллароос хамаарах хэврэг инфляциас тэд татгалзах цаг ирсэн. Мөн иргэдийн боловсролд анхаарч, үйлдвэрүүдийг сэргээхэд чамгүй мөнгө зарцуулагдана" гэжээ.


Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж