Засгийн газрыг зардлаа багасгахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг зардлаа багасгахыг зөвлөв

ОУВС-аас мэдэгдсэнээр Монгол Улсын эдийн засаг энэ оны гурав дахь улиралд 20.8 хувиар өссөн нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унах эрсдэлтэй тулгарах аюултайгаас гадна Засгийн газрын зардал улам өсчээ. Монголын Засгийн газрын зардал энэ онд 50 хувь буюу бодит тооцоогоор 6.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь инфляцийг 14 хувь хүртэл хөөрөгдсөн гэж ОУВС-ийн Монголыг хариуцсан захирал Стивен Беннет Токио хотод өнгөрсөн долоо хоногт болсон зөвлөлдөх уулзалтын үеэр ярьсан байна. Энэ өсөлт нь зээлийн хүүг өсгөж, Монголын эдийн засгийн гол тулгуур болох уул уурхайн төслүүдээс орж ирэх ашгийн хэмжээг бууруулна гэж тэрбээр үзэж байна. “Дэлхийн эдийн засаг маш аюултай үед ороод байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл түүхий эдийн үнийн уналт Монголчуудад ердийнхөөс хавьгүй илүү тусах болно. Хэрэв 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал дахин нүүрлэвэл Монголын Засгийн газар зардлаа хянаж чадахгүй. Энэ зардлыг танахаас өөр аргагүй” гэжээ. Монголд ирэх дөрвөн жилд дэд бүтцийг хөгжүүлж, орон сууц барихад 68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөгжлийн банк энэ сард Монголын анхны бондыг худалдаанд гаргасан. Харин хөрөнгө оруулагчид түүхий эдийн үнийг 31 сарын хамгийн бага ханшаар тооцсон байна. АНУ болон Хятадын эдийн засгийн доройтол, Европын өрийн хямралаас гарах гарц олохгүй бол зах зээлд хөрөнгө оруулагчид маш том эрсдэлтэй золгоно гэж “Bank of America” корпораци мэдэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж