
Шинэ жил гэдэг бол хүн бүхний хүсэн хүлээдэг, баярлан цэнгэдэг ариухан гэгээн баяр билээ. Жил жилийн шинэ жилийг хүн бүхэн өөр өөрийн гэсэн өнгө аясаар угтан баярлаж, хөөрч догдолдог. Тэгвэл энэ жилийн хувьд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон шинэ оныг угтан “Хүслийн шинэ жил” хэмээх хөтөлбөрт, арга хэмжээг энэ сарыг дуустал зохион байгуулж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн шинэ жилийн дуутай болжээ. “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр “Хүслийн шинэ жил” дууны үг, аяыг бичсэн бөгөөд өөрөө дуулсан байна. Харин клипний зураг авалтын Үндэсний соёл амралтын хүрээлэнд авчээ.
“Хүслийн шинэ жил” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Урин