FILA-гийн төлөөлөгч Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

FILA-гийн төлөөлөгч Монголд ирлээ

Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Чан Кью өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны гаргасан хүсэлтийн дагуу 2013 оны Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хотуудын дунд Улаанбаатар хот нэр дэвшээд байгаа юм. Улмаар тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар доктор Ким Чан Кью FILA-гаас томилогдон ирээд буй ажээ. Тэрбээр арванхоёрдугаар сарын 26-28-нд Монголд ажиллах бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хот, Спортын ордон, бэлтгэлийн заал, тамирчид байрлах зочид буудал зэрэгтэй танилцаж, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудтай албан ёсны уулзалт хийх юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж