Ромын Пап Сирид хүчирхийллийг зогсоохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Ромын Пап Сирид хүчирхийллийг зогсоохыг уриалав

Ромын Пап XVI Бенедикт Зул сарын уламжлалт мэндчилгээндээ Сири дэх цус асгаруулсан сөргөлдөөнийг төгсгөл болгохын төлөө залбирахыг уриалжээ. Ромын Католик сүмийн тэргүүн "Магадгүй бурхан л Сири дэх хүчирхийлэл, цуст аллагыг зогсоож чадах биз ээ” гэжээ. Тэрбээр мөн Кот д’Ивуар улсын өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдэд тусламжийн гараа сунгахыг дэлхийн улс орнуудаас уриалсан байна. Ромын Пап XVI Бенедиктийн гэгээн Петрийн талбайд цугласан олны өмнө хэлсэн Зул сарын мэндчилгээ дэлхийн 65 орны хэл дээр шууд цацагджээ. Ромын Пап мөн Израйль, Палестины эрх баригчдаас энхийн хэлэлцээ байгуулахыг уриалж, тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Суданд баяр хүргэсэн байна. Пап Тайланд, Филиппиний үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн төлөө залбирсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж