Нигерт таван сүмд тэсрэх бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Нигерт таван сүмд тэсрэх бөмбөг дэлбэлжээ

Нигерийн таван
хотын католик с
үмд өчигдөр бөмбөг дэлбэрч, хэдэн арван хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн талаар эрх
баригчид болон гэрч
үүд мэдээлж байна. Баруун Африкийн орны Христийн мөргөлийн сүмд болсон дэлбэрэлт баярын өдөртэй давхацсан нь тохиолдлын хэрэг биш гэнэ. Нигерийн Ерөнхийлөгч  Гудлак Жонатан “Сүмд бөмбөг тавьсан өөдгүй хулчгар этгээдүүд зохих шийтгэлээ амсах
болно. Гэм зэмг
үй хүмүүсийн эсрэг өдөөсөн ийм алан хядлага үндэсний аюулгүй байдал, эрх, эрх чөлөөнд санаатай халдаж буй гэмт
хэрэг
. Нигеричүүд тэднийг шударга шүүхээр шүүх болно”  хэмээн мэдэгдсэн байна. Нигерийн Мадалла,
Жос, Кано, Даматуру, Гадака зэрэг таван хотын католик с
үмүүдэд бөмбөг тавьсан нь санаатай хорлон
с
үйтгэх ажиллагаа гэж
тус улсын сурвалжлагчид бичжээ. Мадалла хотод
л гэхэд сүмд болсон дэлбэрэлтээс болж 18 хүн газар дээрээ нас барж,
хоёр нь эмнэлэгт очоод амьсгал хураасан байна. Дэлбэрэлтийн
үеэр амиа алдагсдын тоо үүнээс ч олон байж болзошгүй гэнэ. Дээрх хэргийн улмаас
хотын гудамж талбайд аюулаас хамгаалах албаныха
н өндөр хамгаалалт гаргаж,
н
өхцөл байдлыг хяналтандаа авсан
ажээ.
Нигерийн Ерөнхийлөгч Жонатан гэмт этгээдүүд хийсэн хэргийнхээ
шийтгэлээс зугатаж чадахг
үй гэж мэдэгдсэн бол АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч энгийн номхон иргэдийн
амь насыг хохироосон алан хяд
агчдыг илрүүлж, баривчлахад туслахаа илэрхийлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Бан Ги М
үн Нигерт болсон аймшигтай явдлын дараа эмгэнэл илэрхийлж,  шашин хоорондын мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан
мэдэгдэл гаргажээ. Нигерийн Жос хотод
өнгөрсөн жил мөн л Зул сарын баярын өмнөх өдөр католикийн таван сүмд халдлага гарч байсан юм
байна. Жос хот нь Нигерийн лалын шашинтнууд голдуу суурьшдаг умард хэсэг болон
Христийн шашинтнууд давамгайлсан
өмнөд хэсгийн дунд
оршдог ажээ. Нигери улс нь Африкийн хамги
йн их хүн амтай орны нэг бөгөөд Христийн шашинтнуудын
тоогоор дэлхийд зургадугаарт бичигддэг. 2010 оны судалгаанаас харахад Нигерийн
х
үн амын 80.5 хувь нь
Христийн шашинтнууд ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж