Пугачева Галкинтай гэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Пугачева Галкинтай гэрлэв

Оросын поп эмээ Алла Пугачева эстрадын жүжигчин Максим Галкинтай 10 жил хамтран амьдарсны дараа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн тухай дуучин эмэгтэйн сайтад мэдээлсэн байв.

Пугачева, Галкин хоёр хуримын ёслолоо найз нарын хүрээнд тэмдэглэв. “Оросын хамгийн алдартай хосууд уг арга хэмжээг чимээ шуугиан багатай тэмдэглэхээр шийдлээ” гэж сайтад бичжээ. Lifenews-ийн мэдээгээр зочдын тоонд Владимир Винокур, Александр Буйнов, Яна Рудковская, Валентин Юдашкин, Николай Басков зэрэг цуутнууд оржээ.

Пугачева нөхрийнхөө овгийг авахгүйгаар шийдсэн байв. Одоо 35 настай Галкины хувьд энэ нь анхны гэрлэлт ба 62 настай дуучны хувьд тав дахь нь болжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж