Ливи 42 жилийн дараа тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Ливи 42 жилийн дараа тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэв

Ливи анх удаагаа 42 жилийн дараа Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэв. Тус орны тусгаар тогтнолын баярт зориулсан цуглаан Триполи хотод болов. 1969 онд төрийн эргэлт хийн засгийн эрхэнд гарсан Муаммар Каддафийн засаглалын үеэр эргэлтийн ойг л тэмдэглэж иржээ.

Каддафи засгийн эрхийг 42 жил барьж байсан ба босогчид болон НАТО-гийн шахалтаар тэр өөрийн талынхны хамт 2011 оны наймдугаар сард Триполийг орхин гарцгаасан юм. Каддафийг Сирт хотын ойролцоо өнгөрсөн аравдугаар сард баривчлаад буудан хөнөөсөн юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж