Сахаровын өргөн чөлөөнд сөрөг хүчин жагсав

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Сахаровын өргөн чөлөөнд сөрөг хүчин жагсав

Москва хотын Сахаровын өргөн чөлөөнд “Цэвэр сонгуулийн төлөө” гэсэн цуглаан ямар нэгэн хэрэг зөрчилгүй болж өнгөрлөө хэмээн Дотоод яамны албанаас арванхоёрдугаар сарын 24-ний орой мэдээлэв. Үндсэрхэг үзэлтнүүд индэрт гарах гэсэн оролдлогыг л цагдаа нар таслан зогсоосон гэнэ. Барин саатуулсан хэрэг гараагүй байна.

Цагдаагийн мэдээгээр цуглаанд 30 хүртэл мянган хүн оролцсон бол жагсагчдын мэдээгээр 120 мянган хүн цугларчээ. Цагдаа нар тэднийг тоолж байгаа 60 мянга болсны дараа орхисон гэх мэдээ бас байгаа. Мөн энэ өдөр Оросын хотуудад цэвэр сонгуулийн төлөө гэсэн цуглаанууд хийгдсэн байна. Санкт-Петербургт нийт 2000 орчим хүн жагсан гэнэ. Парис, Токио зэрэг гадаад орнуудын хотуудад Оросын Элчин яамны өмнө шударга сонгуулийг шаардсан жагсаал болсон байна. Үүний зэрэгцээ “Владимир Путин ба эрх баригч намыг дэмжсэн эсрэг жагсаал хийгдсэн гэнэ.

Москвагийн жагсаалд оролцогсод “Владимир Путинд нэг ч санал өгөхгүй байхыг” уриалсан тунхаг гаргав. Жагсаалд ирсэн Сангийн сайд асан Кудрин парламентын сонгуулийг дахин явуулахыг шаардсан байв. Жагсагчид арванхоёрдугаар сарын 10-ны жагсаалын шаардлагыг эрх баригчид хэрэгжүүлээгүй гэв. Тэнд улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах, Төрийн думын сонгуулийн дүнг хүчингүй болгох, Сонгуулийн комиссийн дарга Чуровыг огцруулах зэрэг шаардлага байсан билээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж