Ким Чен Ун Дээд ерөнхий командлагчаар зарлагдав

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун Дээд ерөнхий командлагчаар зарлагдав

Хойд Солон­­­госын “Нордон синмун” гэх Хөдөлмөрийн намын төв хэвлэл Ким Чен Уныг Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагч гэж нэрлэсэн байна. Энэ нь түүнийг засгаа бүрэн авсныг харуулав. Арми Кимүүдийн гол дэмжлэг нь байж иржээ.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Хойд Солонгос хамтын удирдлагатай болно гэж мэдээлж байсан юм. Тэр нь  Ким Чен Ун  цэргийнхэнтэй хамтран улсыг захирна гэсэн үг байсан нь бага Ким дээд ерөнхий командлагчаар зарлагдснаар үгүйсгэгдэх үү гэдэг нь тодорхойгүй. Хойд Солонгосын хэвлэлээр бага Кимийг гарамгай чадвартайгаар эцгийн үйл хэргийг үргэлжлүүлж байна гэж бичиж байгаа ажээ. Эцгийнхээ нэг заалтыг тэр биелүүлсэн аж. Хэвлэлд нь өгүүлснээр эцгийн нас барахын өмнөхөн тэрээр Пхеньян хотын оршин суугчдад ихээхэн хэмжээний загас ирүүлсэн гэнэ. Өнгөрсөн пүрэв гаригаас загас дэлгүүрийн лангуунаа гарч ирсэн ажээ. Энэ үеэр Ким Чен Ирийн дүү эмэгтэйн нөхөр Чан Сон Тхэк анх удаагаа цэргийн хувцастайгаар телевизээр гарсан нь түүний нөлөө буйг илчилж байна хэмээн гадаадын шинжээчид дүгнэжээ. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж