С.Мияарагчаа С.Ням-Очирт ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа С.Ням-Очирт ялагдлаа

Спортын төв ордонд өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн барилдаанууд үргэлжилж байна. Тун удахгүй зооны аваргын төлөөх барилдаан эхэлнэ. Дөнгөж сая энэ удаагийн тэмцээнд жин өгсч барилдаж буй ОУХМ С.Мияарагчаа гуравдугаар тойргийн барилдаанд ОУХМ С.Ням-Очирт хантай буюу шүүгчдийн саналаар ялагдлаа. 73 кг-ын жинд өрсөлдөж байгаа бөхчүүдээс хамгийн гол өрсөлдөгчид бөхчүүд нэг зоонд таарсан байгаа. Тодруулбал, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир гурав нэг хэсэгт багтсан байсан юм. Тиймээс гуравдугаар тойргийн барилдаанд С.Мияарагчааг ялсан С.Ням-Очир одоо зооны аваргын төлөө дэлхийн аварга Х.Цагаанбаатартай хүч үзэх гэж байна. Хэрэв С.Ням-Очир ялбал С.Мияарагчаа торгуулийн барилдаанд өрсөлдөж, цаашид хүрэл медалийн төлөө барилдах боломжтой.

Сануулахад, хоёр өдөр үргэлжлэх тэмцээний өнөөдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81 кг-ын жингийн бөхчүүд, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын тамирчид өрсөлдөж байгаа юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж