News.mn анхны “Болор үзэг”-ийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

News.mn анхны “Болор үзэг”-ийн эзэн боллоо

Монголын радио, телевизийн академиас санаачлан хэвлэл мэдээллийн “Болор үзэг” шагналыг энэ жилээс бий болгосон. Улмаар анхны “Болор үзэг”-ийн эздийг өнгөрсөн бямба гаригт тодрууллаа. Найман номинациар тодруулсан шагналын “Оны онцгой сайт”-ын эзнээр www.news.mn сайт тодорлоо. www.news.mn сайт нь 2007 оноос Монголын цахим мэдээллийн орон зайд сэтгүүл зүйн стандартыг хангасан мэдээллийг түгээж, эдүгээ Монголын мэдээллийн тэргүүлэх сайт болтлоо өсөн дэвжээд байна. Энэхүү сайт нь өдөр тутмын “Ардын эрх” сонины редакцийн сэтгүүлчдийн хөдөлмөрийн үр дүн юм. “Ардын эрх” сонин, www.news.mn-ийг News агентлагаас эрхлэн гаргадаг.

“Болор үзэг”-ийн бусад эздээр “Оны сэтгүүлч”-ээр TV9 телевизийн сэтгүүлч Б.Отгон, “Оны телевизийн нэвтрүүлэгч”-ээр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “Оны гоц нийтлэл”-ийн эзнээр “Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, “Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага”-аар “Хэнтийн мэдээ”, “Оны радио дуу хоолой”-гоор Гэр бүлийн радио 104.5, “Оны онцлох сэтгүүл”-ээр “Uptown”, “Оны фото зураг”-ийн эзнээр “Ардчилал” сонины гэрэл зурагчин Б.Одбаяр нар тодорлоо.

А.ЧАНДМАНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж